Saturday, March 2, 2013

"Шууд ардчилал - Иргэдийн оролцоо"-ны сургалт зөвлөлгөөн

Нийслэлийн 152 хороонд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд буй "Шууд ардчилал - Иргэдийн оролцоо"-ны сургалт зөвлөлгөөний эхний ээлжийн арга хэмжээний нэг Баянзүрх дүүргийн 3-р хороонд өнөөдөр 11 цагаас амжилттай болж өнгөрлөө.
Сургалт зөвлөлгөөнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин, зохион байгуулагч Ж.Хэрлэнтуул, идэвхжүүлэгч модератор Ц.Сүхбаатар, У.Мөнгөнцэцэг, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Мөнх-Од, 3-р хорооны ИНХ-ын дарга Д.Төмөрпүрэв, Засаг дарга Ц.Ичинхорлоо нар болон хорооны идэвхтэн иргэд оролцож Иргэний оролцооны дүрэм журмуудын талаарх санал сэтгэгдлээ харилцан ярилцлаа. МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжин Нийслэлийн ИТХ-аас хэрэгжүүлж байгаа уг арга хэмжээг иргэд сайшаан дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна.






































No comments:

Post a Comment